Америкийн цаг уурчдад хар салхинд өгөх нэр дуусжээ

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2020-09-23 16:55:36

НЬЮ-ЙОРК. /Vice/. АНУ-ын Хар салхины үндэсний төв энэ жил дахин болох хар салхийг ямар нэрээр нэрлэхээ мэдэхээ больжээ. 2020 онд байгалийн гамшигт үзэгдэл хэтэрхий олон болж, хар салхинуудад өгөх нэр дууссан аж.


Цаг уурчид латин цагаан толгойн үсэг тус бүрээр хар салхинд зориулж, нэрсийн жагсаалтыг гаргасан байдаг бөгөөд тус бүрийг жилд нэг удаа ашигладаг тул зургаан жил тутамд давтагддаг байна. Уг жагсаалт нь Q, U, X, Y, Z гэсэн үсгийг оруулалгүйгээр 21 үсгээс бүрддэг. Эдгээр үсэг дуусмагц цаг уурчид грек цагаан толгойд шилждэг байна. 


Америкийн цаг уурчид ийм асуудалтай хамгийн сүүлд 2005 онд тулгарч байсан бөгөөд аравдугаар сарын 17-нд нэрс нь дуусаж, грек үсэгт шилжих шаардлагатай болж байжээ.


Энэ жил хар салхины улирал түүхэн дэх хамгийн олон хар салхи дэгдсэн улирал болсон байна. Одоогийн байдлаар хар салхины улирал оргил үедээ байгаа бөгөөд 11 дүгээр сарын 30-нд дуусах аж. Атлантын далайд 19-25 хар салхи дэгдэнэ гэж Америкийн цаг уурчид наймдугаар сард мэдээлж байв. Тэгвэл жилд дунджаар 12 хар шуурга болдог байна.


Холбоотой мэдээ