1072 хувьцаатай холбоотой худал мэдээлэл гарч буйг анхааруулав

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-09-24 18:43:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийг хуваарилан тарааж эхэлсэнтэй холбоотойгоор facebook, twitter, зарын сайт зэрэг олон нийтийн сүлжээгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдан авах, барьцаалж зээл олгох, ногдол ашгийн мөнгийг шуурхай олгоход туслана гэх зэрэг худал мэдээ, мэдээлэл гарч байна.

Иймд иргэд цахим орчинд тавигдаж буй мэдээ, мэдээллийг сайтар нягталж, эрх бүхий байгууллагаас гаргасан зөвлөмж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олон нийттэй харилцах алба, өөрийн хувьцааны данс нээлгэсэн үнэт цаасны компаниас 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн талаарх мэдээллийг тодруулж эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг СЗХ-ноос анхаарууллаа. 



Холбоотой мэдээ