Өчигдөр шинжилсэн 417 сорьцоос коронавирус илрээгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-09-26 11:13:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид өчигдөр нийт 417 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүйг ЭМЯ мэдээлэв.

 

Манай улсад коронавирусний нийт 313 тохиолдол бүртгэгдсэнээс 303 хүн эдгэрчээ. Эдгэрсэн хүмүүсээс 289 хүний ажиглалтын хугацаа дууссан бол гэрийн ажиглалтад зургаа, хяналтад найман хүн байна.



ХӨСҮТ-д одоогоор коронавируст халдвартай 10 хүн эмчлүүлж байгаагаас найман хүний биеийн байдал хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна.


 

Ташрамд мэдээлэхэд, өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд 303 мянган хүн шинээр халдварлаж, 6 мянга гаруй хүн эндcэн байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 5 мянга, нас баралт нэг мянгаар нэмэгдсэн байна. Харин 245 мянга гаруй хүн эдгэрчээ.

Холбоотой мэдээ