Чандмань сумын Эрүүл мэндийн төв шинэ байртай боллоо

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-27 20:59:58

Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймгийн Чандмань сумын Эрүүл мэндийн төвийн хоёр давхар барилгыг шинээр барьж ашиглалтад хүлээн авлаа.  

Тус барилгыг улсын төсвийн 958.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Тэгш стандарт” ХХК-ийн хамт олон бүтээн босгосон байна. 

Чандмань сумын Эрүүл мэндийн төв анх 1937 онд байгуулагдсан түүхтэй. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд чанартай үзүүлэх зорилго дэвшүүлсэн тус хамт олон одоогоор 24 эмч, ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. 

Чандмань сумын Эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орсноор эмч, сувилагч нар тохилог, дулаан, цэвэр орчинд ажиллах, хөдөөгийн иргэдэд эмчилгээ-үйлчилгээг чанартай, шуурхай үзүүлэх боломж бүрдсэн гэж салбарынхан онцоллоо.  

Холбоотой мэдээ