Баян-Өлгий аймгийн ИТХ “отгон” хуралдаанаа хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-09-28 14:08:18

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит XI хуралдаан энэ сарын 26-ны өдөр боллоо.

2016-2020 оны аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн хамгийн хугацааны отгон хуралдаанаар «Иргэд сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох журам» баталж, аймгийн 2020 оны төсөв, Орон нутгийг хөгжүүлэх сангийн төсөвт тодотгол хийлээ.

Мөн 2020 оноос хэрэгжүүлэх, «Жимс жимсгэнэ», «Хүнсний ногоо», «Эрчимжсэн мал аж ахуй», «Ноолуур», «Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн» дэд хөтөлбөрүүдийг хэлэлцэн баталлаа.

Үүний дараа хүндэтгэлийн хуралдаанаа хийж, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан төлөөлөгчдөд дурсгалын бэлэг гардууллаа. 

Холбоотой мэдээ