Хармаг жимсийг говийнхоо бахархалт жимс болголоо

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-09-30 15:21:22

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн ИТХ-ын хурлаас хармаг жимсийг аймгийн бахархалт жимс болголоо.

Хатан хармаг кластер хөгжлийн хөтөлбөрөөс уг жимсийг "Өмнөговь аймгийн бахархалт жимс" болгох ажлыг санаачлан энэ сарын 29-ний аймгийн ИТХ-аар батлуулсан байна. Тус аймагт 2012 оноос хойш хармаг жимсийг хамгаалах ажлыг "Галтууд" ХХК өөрийнхөө хөрөнгөөр хийж иржээ. Тэд Хатан хармаг кластер хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан тухайн жимсээ тарималжуулан энэ онд анхны жимсээ хураан авчээ. Мөн "Хатан хармаг" ХХК-ийг байгуулан хармаг нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж гадаад, дотоодын зах зээлд гаргаад байгаа юм. Ухдаг биш ургуулдаг уурхайг ийнхүү бий болгохоор Өмнөговийнхон хармаг жимсээ онцгойлон авч үзлээ.

Холбоотой мэдээ