Дулааны станц 25-30 хоногийн нүүрсний нөөцтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-09-29 21:45:16

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Дулааны станц өнөөдрийн байдлаар 1775,13 тн нүүрсийг татан авч 25-30 хоногийн нүүрсний нөөцийг бүрдүүлжээ.

Ирэх өвөл хэрэглэх нүүрсийг Могойн гол болон Жилчигбулагийн уурхайтай гэрээ байгуулан татан авч эхэлсэн байна. Хүйтний улирлаас өмнө нүүрсийг бүрэн татаж авахыг зорьж байгаа гэнэ. Дулааны станц нь Мөрөн сумын 200 орчим аж ахуйн нэгж, 50 төсөвт байгууллага, 1660 айл өрхийг дулаанаар ханган ажилладаг бөгөөд жилд 25000 тн нүүрс зарцуулдаг ажээ.


Холбоотой мэдээ