Орон нутгийн сонгуульд 70 нэр дэвшигч бүртгүүлэв

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-10-01 10:38:40
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2020 оны Дундговь аймгийн ИТХ-ын сонгуульд хоёр нам, нэг эвслээс 70 нэр дэвшигч, дөрвөн бие даагч нэр дэвшин бүртгүүлж, үнэмлэхээ гардан авчээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар аймгийн Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан тодорхойлдог.

Тиймээс 74 нэр дэвшигч аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 35 суудлын 23 тойрогт өрсөлдөж байгаа ажээ.

Аймгийн төвийн Сайнцагаан сумын есөн тойрог 13, Говь-Угтаал, Дэлгэрцогт, Луус, Өндөршил, Хулд, Цагаандэлгэр сум тус бүр нэг, Эрдэнэдалай сум гурав, бусад сум тус бүр хоёр мандаттай юм.

Дээрх тойргуудад МАН-аас 35, Ардчилсан намаас 33, “Шударга иргэд-Нэгдсэн эвсэл”-ээс хоёр, бие даагч дөрвөн хүн нэр дэвшсэн байна.  

Холбоотой мэдээ