Ази тивийн цомын АШТ-д цахимаар оролцох шатарчдыг зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн шатрын холбоо болон Азийн шатрын холбооноос 10 дугаар сарын 10-25-нд www.chess.com цахим сайтаар зохион байгуулах Ази тивийн цомын аварга шалгаруулах онлайн багийн тэмцээнд Монголын баг, тамирчид оролцоно.
Уг тэмцээнд Ази тивийн 7 бүсээс 28 эмэгтэй, 33 эрэгтэй баг оролцохоор
мэдүүлгээ өгөөд байгаа юм. Тэмцээн эрэгтэй баг, эмэгтэй баг гэсэн ангиллаар,
цагийн хяналт талдаа 15 минут, нүүдэл бүрт 5 секундийн нэмэгдэлтэй байх бөгөөд
түргэвчилсэн буюу рапид төрлөөр зохион байгуулна.
Азийн цомын онлайн тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг Монголын
шатрын холбооноос зарлажээ.
Эмэгтэй баг:
1-р ширээ Их мастер Б.Мөнгөнтуул
2-р ширээ Олон улсын мастер Б.Баярмаа
3-р ширээ Дэлхийн шатрын холбооны мастер Б.Алтантуяа
4-р ширээ Дэлхийн шатрын холбооны мастер Д.Мөнхзул
Нөөц тоглогч: Б.Удвал
Эрэгтэй баг:
1-р ширээ Дэлхийн шатрын холбооны мастер Г.Амартүвшин
2-р ширээ Их мастер С.Билгүүн
3-р ширээ Их мастер Ц.Батчулуун
4-р ширээ Олон улсын мастер С.Ган-Эрдэнэ