Дэлхийд 315 мянган хүн шинээр халдвар авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-10-03 13:54:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээллээр өнөөдөр, 10 дугаар сарын 3-ны байдлаар дэлхийн 216 улс, бүс нутагт “COVID-19”-ийн бүртгэгдсэн тохиолдол 34.161.721 болж, 25.895.317 хүн эдгэрээд байна. Өнгөрсөн хугацаанд 1.028:317 хүн нас баржээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 315 мянган хүн шинээр халдвар авч, 6 мянга гаруй нь энджээ. Харин 256 мянган хүн эдгэрсэн байна. 


Холбоотой мэдээ