“Хөдөлгөөнт эмнэлэг” сумдад ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод
/МОНЦАМЭ/. Нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн “Хөдөлгөөнт эмнэлэг”-ийн баг
сумдад ажиллаж байна. Хөлөнбуйр, Матад, Халх гол сумын иргэдэд үзлэг, оношилгоо
хийхээс гадна дээрх сумдын ЭМТ-үүд коронавирусний халдвар, томуу, томуу төст
өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байгаатай газар дээр нь
танилцаж, үүрэг чиглэлээр хангаж байна гэж Дорнод аймгийн ЭМГ-аас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар 1300 гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ, үзлэг
оношилгоо хийжээ.
Дорнод
аймгийн хувьд сүүлийн жилүүдэд БОЭТ-ийн ачааллыг багасгаж, эмч нарыг сурч боловсорч,
мэргэших боломжоор хангахын тулд анхан шатны эмнэлгүүдийн үйлчилгээг иргэдэд
ойртуулах, чанаржуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах чиглэлээр
дорвитой ажиллаж байгаа юм. Тухайлбал, 2017 оноос хойш Дорнод аймагт эмнэлгийн
шинэ барилга хоёр,
эрүүл
мэндийн 18 байгууллагад их болон урсгал засвар, өргөтгөл, түргэн
тусламжийн шинэ автомашин, сумдын ЭМТ-үүдийг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр
хангажээ. Яг одоо эмч нарын баг Халх гол сумын Ялалт багт ажиллаж байна.