А.Ариунзаяа, Т.Мөнхсайхан нарыг ЭМДҮЗ-ийн гишүүнээр томилохыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-10-06 13:19:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ.


С.Чинзориг нь ХНХ-ын сайдын, Д.Сарангэрэл нь Эрүүл мэндийн сайдын үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн байна. Тиймээс С.Чинзориг, Д.Сарангэрэл нарыг ЭМДҮЗ-ийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээс чөлөөлөхөөр тогтоолын төсөлд тусгажээ. Мөн ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг ЭМДҮЗ-д Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр томилохоор тусгасан байна. Уг тогтоолыг байнгын хорооны гишүүдийн 77.8 хувь дэмжсэн юм. Төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэнэ.

Холбоотой мэдээ