Д.Трампын хэвлэлийн албаны дарга коронавирусээр халдварлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-06 13:44:20

ТОКИО. /NHK/. Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Кейли Макинанийн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарчээ.


Тэргүүн хатагтай Меланья Трампыг оролцуулаад АНУ-ын Төрийн тэргүүний ойрын нийт 12 хүний коронавирусний шинжилгээний хариу эерэг гараад байна. Тухайлбал, Д.Трампын шадар туслах Хоп Хикс, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Келлиэнн Конуэй, Д.Трампын кампанит ажлын менежер Билл Степиен, Бүгд Найрамдах намын Үндэсний хорооны дарга Ронн Макдэниел, ерөнхийлөгчийн туслах Николас Луна, Бүгд Найрамдах намын гишүүн Майк Ли, Том Тиллис нар халдвар авчээ.


Тэдний долоо нь 9 дүгээр сарын 26-нд Цагаан ордонд болсон Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг зарлах арга хэмжээнд ерөнхийлөгчтэй хамт оролцжээ. Энэхүү арга хэмжээнд оролцсон хүмүүс дунд халдварт өвчин тархсан байж магадгүй гэж Америкийн хэвлэлүүд үзэж байна. Эдгээр хүнээс гадна Цагаан ордны өөр олон ажилтан коронавирусээр халдварласан тухай "NHK" телевиз мэдээлэв. 

Холбоотой мэдээ