Цочир хүйтрэл, хүчтэй салхи тариалалтад хүндрэл үүсгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЭнэ жилийн хаврын тариалалтад байгаль цаг уурын өөрчлөлтүүд нөлөөлж, газар тариалан эрхэлдэг хүмүүс байгаль цаг ууртай дасан зохицож, тариалалтаа оройхон зарим нь 4 сарын сүүлчээр эхэлж, зарим нь бүр 6 дугаар сард эхэлнэ гэцгээж байна.
Аймгийн статистикийн хэлтэс энэ хаврын тариалалт эхэлсэн дүн мэдээ өнгөрсөн 4 дүгээр сард гараагүй гэж мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь энэ хавар үе үе цочир хүйтэрч Буянт сумын Наймын газар, Дөрөвийн газар, Аравын газрын ногоочид, Захын гуу, Ховд, Мянгад сумдын тариаланчид тариалалтаа эхлүүлээгүй байна.
Харин 4 дүгээр сарын 10-наас эхлэн хүлэмж буюу хөрс халаадаг технелогитой тариаланчид тариалалтаа эхлүүлжээ.
Жил бүр өөрчлөгдөж байгаа байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан зарим туршлагатай ногоочид хадгалах зоорьгүй учир ургацаа тооцоолж нэлээн хожуу бүх цочрол хүйтрэл намжиж, цаг агаарын ид дулааны улирал эхэлмэгц 7 дугаар сард тарьж, намар 9 дүгээр сард ургац хураах тохиромжтой хугацаа гэж тооцоолж байна.
Харин эрт ургац авч зах зээлд эрт борлуулдаг ногоочид 5 сарын эхний 7 хоногт тариалалтаа эхэлж байгаа ч цочир хүйтрэл, хүчтэй салхи хүндрэл үүсгэж байгаа гэж ярьж байна.
Ховд аймаг А.Бямбасүрэн