"Олимпын боловсрол - Биеийн тамир, спорт" сэдэвт бага хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-08 08:42:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Олимпын боловсролын комисс лхагва гарагт /10.07/ хуралдаж, 2020 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа.


Олимпын боловсролын комиссоос энэ онд Олимпын зөвлөлүүд болон Олимпын танхимуудын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр багц ажлуудыг хийж гүйцэтгэх юм. Мөн 12 дугаар сард Монголын үндэсний олимпын академитай хамтран "Олимпын боловсрол - Биеийн тамир, спорт" сэдэвт эрдэм шинжилгээний онол-практикийн бага хурлыг зохион байгуулахаар тогтов.


Олимпын боловсрол комиссыг МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар ахлан ажиллаж байгаа бөгөөд энэ удаад шинээр 5 гишүүнийг элсүүлж, нийт 24 гишүүнтэй олимпизмын үйл ажиллагааг өрнүүлж байна.

Холбоотой мэдээ