Зүүн цементэн гүүр хүртэлх замыг хатуу хучилттай болголоо

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-10-14 22:07:28

Дорнод /МОНЦАМЭ/. Зүүн цементэн гүүр буюу “Ялалт” гүүр хүртэлх шороон замыг хатуу хучилттай болгож дуусчээ. Өмнө жилүүдэд шороон замыг хусаж, хайргаар хучих зэргээр энхэл донхлыг нь засварлаж байсан ч хэдхэн сарын дараа зорчиход хүндрэлтэй болдог байсан юм.

Чойбалсан хотын хойд төв замыг өнгөрсөн жил шинээр тавьсан учир өмнө нь байсан хавтангуудаас “Ялалт” гүүр хүртэлх энэхүү замд шилжүүлэн суулгажээ. Аймгийн төвөөс алслагдсан Дивизийн айл өрхүүд, сурагчид нааш цааш ирж очиход хүндрэлгүй болж, цаашид сурагчийн эко автобус явуулах боломж бүрдэж байна. Замын ажилд ОНХС-аас 55 сая төгрөг төсөвлөж, “Чандмань тал” ХХК сар гаруйн хугацаанд энэхүү 1.2 км замын ажлыг хийж гүйцэтгэжээ.

Ташрамд дурдахад, хойд төв замын хуучин хавтангуудын 60 орчим хувь нь дахин ашиглах шаардлага хангасан гэдгийг Стандарт, хэмжил зүйн газраас мэдээлэв. Тиймээс зүүн гүүр болон Хүний хөгжлийн ордны замыг энэхүү хуучин хавтангаар тавьж байгаа юм.

 

Холбоотой мэдээ