"Шинэ суурьшлын бүс"-д 100 айлын хашааг бүрэн хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-10-15 15:18:52
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Шинэ суурьшлын бүс"-ийн жишиг хороололд эхний айл бууж, тохилог хашаандаа суурьшлаа.
Баянхонгор сум /хот/-ын Есөнбулаг багийн нутаг дэвсгэр 330 га талбайд "Шинэ суурьшлын бүс"-д хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу эхний ээлжинд 450 айлын хашааг барьж байна. Тус ажлын хүрээнд айлуудын хашааны цэгийг тавин, бетонон баганыг хатгаад байгаа бол 100 айлын хашааг бүрэн хийгээд байгаа аж. Бүрэн хийсэн хашаанд эхний айл бууж, шинэ сайхан хөрсөн дээр цэвэр цэнгэг агаарт амьдрах болсондоо баяртай байгаагаа илэрхийллээ.
Агаар, хөрс, орчны бохирдол, авто замын түгжрэл, хүн амын нягтрал ихэсч байгаа үед "Шинэ суурьшлын бүс" байгуулж, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах Эко хороолол бий болж байна.
Холбоотой мэдээ