Сонгуулийн ирц улсын хэмжээнд 47.6 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-15 19:17:38
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн ирц 19.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 47.6 хувьтай байгааг СЕХ-ноос мэдээлэв.


Санал хураалт 07.00 цагт эхэлсэн бөгөөд 20.00 цагт дуусна. Санал хураалт дууссаны дараа СЕХ-ны төв серверт саналын дүнгүүд ирэх юм. Ингэснээр, 100 хувь дүн нь ирсэн аймаг, дүүргийн санал хураалтын дүнг СЕХ-ны www.gec.gov.mn цахим хуудсаар мэдээлэх аж.


Ирцийн мэдээг хүснэгтээр хүргэж байна.


 Тойрог

Хэсгийн хорооны тоо

Зөөврийн хайрцагаар санал өгсөн  

Сонгогчийн тоо

Ирц 17.00 цаг

(хувиар)

1.Архангай

105

991

60956

55,7

2.Баян-Өлгий

97

732

59834

37,7

3.Баянхонгор

106

1349

56290

61,2

4. Булган

75

631

40591

58,5

5.Говь-Алтай

88

614

37270

62

6. Говьсүмбэр

10

44

10520

52,6

7.Дорнод

75

425

51204

51,6

8.Дорноговь

70

982

43857

49,4

9Дундговь

68

342

30281

52,7

10.Завхан

115

977

47014

58,6

11.Өвөрхангай

113

1567

73984

52,7

12.Өмнөговь

61 

789

44346

55,6

13.Сүхбаатар

67

749

40337

70,1

14.Сэлэнгэ

63

477

69977

49

15.Төв

98

709

61251

55,3

16.Увс

93

685

51258

63,6

17.Ховд

91

982

53815

62,7

18.Хөвсгөл

130

2250

86096

48,6

19.Хэнтий

93

586

49606

56,5

20.Дархан-Уул

40

299

65212

35,2

21.Орхон

37

331

66857

44,2

Аймгийн дүн

1695

16511

1100556

53

1.Багахангай

2

35

2726

69,3

2.Багануур

11

140

18468

44,5

3. Баянгол

77

356

138225

43

4. Баянзүрх

102

472

226613

40,8

5. Налайх

13

167

23684

45,2

6. Сонгинохайрхан

102

1122

197982

38,6

7. Сүхбаатар

42

412

88579

45

8. Хан-Уул

60

498

120458

42,5

9. Чингэлтэй

44

545

97493

36,6

Нийслэлийн дүн

453

3747

914208

41,1

Улсын хэмжээнд

2148

20258

2014764

47,6


Цагдаа дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд улс төрийн эрх, эрх чөлөө, ИТХ-ын сонгуультай холбоотой 369 гомдол мэдээллийг шалгаж байгааг ЦЕГ-ын хэлстийн дарга, хурандаа Ч.Чинбат мэдээлэв. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 14.5, 14.8-д заасан гэмт хэргийн шинжтэй 23 гомдлыг шалгаж харьяаллын дагуу тагнуулын байгууллагад шилжүүлжээ. Мөн хуулийн 14.5, 18, 14.8, 23.2-т заасан гэмт хэргийн шинжтэй 8 гомдол, Зөрчлийн тухай хуулийн 17.1-т заасан зөрчлийн шинжтэй 338 мэдээллийг шалгаж байгаа аж. Үүнээс 7 мэдээлэлд зөрчлийн хэрэг нээсэн бөгөөд 3 гомдлыг нь харьяаллын дагуу мэргэжлийн хяналт, ШӨХТГ-т шилжүүлжээ. Үргэлжлүүлэн Зөрчлийн шинжтэй 169 гомдлыг шалгаж байна.


Ташрамд дурдахад, УИХ-ын чуулганы нэгдүгээр сарын 30-ны хуралдаанаар баталсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд, орон нутгийн сонгуулийг анх удаа ирцийн босгогүй зохион байгуулахаар хуульчилсан. 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын мандатын тоо буюу суудлын тооны хувьд аймаг, нийслэлийн хэмжээнд 816, сум, дүүргийн ИТХ-ын мандатын тоо 7 мянга 353 байна. Улсын хэмжээнд 8169 суудлын төлөө 17 мянга 161 хүн өрсөлдөж байна. Тодруулбал, аймаг, нийслэлийн 816 мандатын төлөө 1901, сумын ИТХ-ын 7062 мандатын төлөө найман намаас 14388, дүүргийн 291 суудалд 6 нам эвслээс 696 хүн нэр дэвшиж байна. Санал хураалт 20.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ