Унадаг дугуйн “Уулын уралдаан”-ыг анх удаа зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-10-20 10:24:14

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын ивээл дор Сүхбаатар суманд анх удаа өсвөр үеийн аварга шалгаруулах унадаг дугуйн уулын уралдааныг зохион байгуулсан байна.

Энэхүү анхдагч тэмцээнд 70 гаруй өсвөрийн дугуйчид оролцсон байна. Тэд нийт 15 км зам туулсаны 80 хувь нь шороон зам, 20 хувь нь засмал замаар туулан өрсөлджээ. Сүхбаатар сумын өсвөр үеийн аварга шалгаруулах унадаг дугуйн “Уулын уралдаан”-ыг 9-11 насны эрэгтэй, эмэгтэй, 12-15 насны эрэгтэй, эмэгтэй, 16-18 насны эрэгтэй, эмэгтэй гэсэн гурван насны ангилалд зохион байгуулжээ. Тэмцээнийг Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар, “Дугуйтай Сэлэнгэ” спортын клубээс зохион байгуулсан байна. Мөн “Мөнгөн хэгээс” ТББ-ийн дэргэдэх “Selenge Bike” клуб болон сонирхогчдын клуб, группууд оролцсон байна. 

Холбоотой мэдээ