Спортын төрөлжсөн сургууль барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-05-23 17:21:11

Өмнөговь аймагт спортын төрөлжсөн сургуулийг барьж байна. 240 хүүхдийн багтаамжтай тус сургуулийн хөрөнгийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэсэн бөгөөд 2.4 тэрбум төгрөгийн зарцуулахаар болжээ.

“Өмнөговь аймгийн хүүхдүүд Монголдоо төдийгүй олон улсаас медаль хүртэх болсон нь аймгийн удирдлагуудтай хамтарч ажилласны үр дүн” гэж аймгийн Спорт хорооны дарга Түвшинбаяр онцолсон юм. Өмнөговийнхон 2012оны үед 120 орчим медаль авдаг байсан бол одоо 556 медаль хүртчихээд байгаа юм.

Мөн тус аймгаас  ОУХМ Л.Отгонбаяр, уулчин Өсөхбаяр, Эрдэнэтогтох, улсын хошой мэргэн С.Баярмаа зэрэг олон улс тив дэлхийд нэрээ дуурсгасан олон тамирчид бий. Тэднийхээ залгамж халааг ийнхүү бэлдэхээр спортын төрөлжсөн сургуулийг барьж байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ