Үсчин, гоо сайханчид спортоор өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-20 11:21:19

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн хамт олон төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах зорилгоор олон талт үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлдэг. Энэ удаа Хөгжил политехник коллежийн мэргэжлийн зөвлөлөөс Ховд аймгийн үсчин, гоо сайханчдын холбоотой хамтран “Спорт өдөрлөг зохион байгууллаа. 

Спорт өдөрлөгт Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг үсчин, гоо сайханчдын төлөөлөл долоон багийн 60 гаруй тамирчин оролцож, шилдгүүдээ шалгаруулсан байна.

Тэмцээний нэгдсэн дүнгээр гар бөмбөгийн төрөлд тэргүүн байрт Симба салоны хамт олон, дэд байрт “Сувд салоны хамт олон шалгарчээ. Харин гуравдугаар байрт Талст салоны хамт олон тус тус эзэлсэн байна. Мөн сагсан бөмбөгийн төрөлд Таван-Эрдэнэ, Усан болор, Симба салоны хамт олон тус тус шалгарчээ. 


Холбоотой мэдээ