Хоймор шүтээний баримлын ажил 90 хувьтай байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-10-20 17:35:30

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдын санаачилгаар Баянзүрх сумын Мандал толгойд хоймор нутгийн зон олны хийморь лундааг бэлгэдэн ариун бүхнийг оршоосон “Хийморь” шүтээн, Улаан-Уул суманд Дархад цагаан адууны хөшөө цогцолборуудыг бүтээж байна.



Тус хөшөө цогцолборуудын дүрүүдийг багтаасан “Хоймор шүтээн” баримлыг уран барималч Б.Бат-Эрдэнэ урлаж байна.  Аймгийн Засаг дарга Л.Ганболд Хоймор шүтээний баримлын ажилтай танилцав. Энэ үеэр ажлын явц  90 хувьтай байгааг хэлж байлаа. Энэхүү шүтээн нь суурьтайгаа 5 метр өндөртэй бөгөөд нэг талд нь Нандин дарь эх бурхан, Цагаан адууны хөшөө, Хийморь шүтээний дүрүүдийг буулгажээ. Харин эсрэг талд нь Угсаа сайтай хогоргын монгол, Ууцан сүүлтэй дархад хонь, Угшил сайтай цагаан адуу, Усны баялаг цагаан загас хэмээн бичжээ.

Холбоотой мэдээ