Жимс, жимсгэний модны суулгац, үржүүлгийн төв байгуулав

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-10-20 17:33:53

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт жимс, жимсгэний модны суулгац үржүүлгийн төв байгуулах ажлыг амжилттай хийж, эхний ээлжийн 1000 модыг суулгажээ. Одоогоор үхрийн нүд, чацарганыг суулгаад байгаа бөгөөд ирэх хавраас алим, чавга, интоорын модыг суулгахаар төлөвлөжээ.

Тус төв нь Баруун-Урт сумын төвөөс зүүн тийш зургаан километрт байрлаж байна. Улсын төсвийн 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн уг ажлыг аймгийн ХААГ, Ургамал хамгааллын хүрээлэнтэй хамтран гүйцэтгэсэн байна. 


Холбоотой мэдээ