Гадаадад ур чадвар эзэмшсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-21 15:47:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж тус улсын дэвшилтэт технологиос суралцаж ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөгийг энэ сарын 22-нд Мишээл экспод зохион байгуулна.  

Өдөрлөгт Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн боловсрол, сургалт, үнэлгээ мэдээлэл, арга зүйн төв, Залуучуудын хөдөлмөр зуучлалын төв, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага оролцоно.

Энэ үеэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйлчилгээ болон хөдөлмөрлөх эрхийн талаар мэдээлэл зөвлөгөө өгөх, сурталчлах, зөвлөмж, зурагт хуудас, хэвлэмэл материал түгээх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах юм. Мөн энэ чиглэлээр видео дуудлага, нээлттэй утас, саналын хайрцаг, ажлын ярилцлага хийх тусгай өрөө ажиллуулах, иргэдэд нээлттэй ажлын байрын захиалгыг танилцуулах, ажилд зуучлах, бүртгэл мэдээллийн үйлчилгээг зохион байгуулах, иргэний өмнөх мэдлэг ур чадварыг үнэлэх, гэрчилгээ олгох зэрэг үйл ажиллагаа болох аж.

Холбоотой мэдээ