ОХУ-д халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо анх удаа 300 давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-21 16:09:14

МОСКВА. /TASS/. ОХУ-д коронавирусний улмаас нас барсан тохиолдлын тоо өдөрт 317-гоор нэмэгдсэн нь цар тахал дэгдэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон тухай тус улсын Коронавирусний халдварт өвчинтэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.


Халдварын улмаас тус улсад нийт 24952 хүн нас баржээ. Халдвар авсан хүний тоо нэг өдөрт 15700-гаар нэмэгдэж, 1 447 335-д хүрсэн байна. Нас баралтын түвшин 1.72 хувьд хүрч, буурчээ.


Коронавирусээр оношлогдож, эдгэрсэн хүний тоо өдөрт 10592-оор нэмэгдсэн нь мөн 6 дугаар сарын 24-нөөс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тийнхүү нийт эмчлэгдсэн хүний тоо 1 096 560-д хүрсэн байна. Коронавирустэй тэмцэх шуурхай штабын мэдээлснээр, халдвар авсан хүмүүсийн 75.8 хувь нь эдгэрчээ. 

Холбоотой мэдээ