Хонгорын бөхчүүд бэлтгэлдээ гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-05-24 11:04:56

Ламын гэгээний ногоон зодогтнууд гэгддэг Баянхонгор аймгийн “Их богд” дэвжээний бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарчээ.

Жил бүр Богд уулын Бугын аж ахуйн аманд байрладаг “Нар-Мон” компанийн жуулчны баазад бэлтгэл сургуульд гардаг байна. Энэ жилийн наадмын бэлтгэлийг Улсын харцага Д.Батболд ахалж байгаа аж.

Бэлтгэлд хорь гаруй бөх гарсан бөгөөд начны цол, улсын цолонд ойрхон аймгийн арслангууд нэлээд байгаа юм байна. 

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ