Увс аймгийн алба хаагчид хөл бөмбөгийн тэмцээнд түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-10-26 16:28:22

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсад Хууль зүйн алба үүссэний 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтан “Тээврийн цагдаагийн алба”-ны нэрэмжит “Хөл бөмбөгийн аварга” шалгаруулах баруун бүсийн цагдаагийн хүрээний урьдчилсан тэмцээн Алтай хотноо болов.


Тэмцээнд Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Завхан, Увс аймаг дахь Цагдаагийн газрын баг тамирчид оролцсоноос тэргүүн байрт Увс аймаг дахь Цагдаагийн газрын баг тамирчид, дэд байрт Ховд аймаг дахь Цагдаагийн газрын баг тамирчид, гутгаар байрт Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын баг тамирчид шалгарч Өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа. Түүнчлэн тэмцээний мэргэн буучаар Увс аймаг дахь Цагдаагийн газрын эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Тогтох, шилдэг хаалгачаар Ховд аймаг дахь Цагдаагийн газрын цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Ц.Адъяасүрэн нар шалгарчээ. 


Холбоотой мэдээ