Халдвар авсан хүний тоо таван өдөр дараалан 400 мянга давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-27 10:25:17

ЖЕНЕВ. /TASS/. Дэлхий дахинд коронавирусний халдварын өдөрт илэрсэн тохиолдлын тоо таван өдөр дараалан 400 мянгыг давжээ.


Цар тахал дэгдэж эхэлснээс хойш халдвар авсан хүний тоо эрчтэй нэмэгдэж буй нь хамгийн урт хугацаанд үргэлжилж буйг энэ үзүүлэлт харуулж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдсэн байна. 


Аравдугаар сарын 26-ны өдрийн байдлаар халдварын  дэлхий дахинд 42 966 344 тохиолдол бүртгэгдсэн бол 1 152 604 нас барсан тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн хоногт халдвар авсан хүний тоо 435 528-аар  нэмэгджээ. Тийнхүү 400 мянга давсан үзүүлэлт тав дахь өдрөө дараалан бүртгэгдэж байна. Өмнө нь 400 мянга давсан үзүүлэлт хамгийн уртдаа гурван өдөр дараалан илэрч байжээ.Энэ нь аравдугаар сарын 16-наас 18-ны өдрүүдэд илэрсэн тохиолдлууд аж. 


Хамгийн их тохиолдол АНУ-д бүртгэгдээд байгаа бол цаашлаад Энэтхэг, Бразил, ОХУ, Франц, Аргентин, Испани, Колумб, Мексик, Перу, Их Британи зэрэг улс жагсаж байгаа юм. 

Холбоотой мэдээ