АНУ-д саналаа урьдчилан өгсөн хүний тоо 70 сая давлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-10-28 15:05:28

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болоход долоон хоногийн хугацаа үлдээд буй энэ үед саналаа урьдчилан өгсөн хүний 70 сая давжээ. Энэ нь 2016 оны сонгуулийн нийт ирцийн тэн хагасыг давсан үзүүлэлт юм.


Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд саналаа урьдчилан өгсөн хүний тоо ийнхүү өндөр байгаагаас үзэхэд 2020 оны сонгуулийн ирц сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд бүртгэгдээгүй өндөр хэмжээнд хүрч магадгүй байна.


Флорида муж улсын их сургуулийн профессор Майкл Макдональдын хариуцаж буй “U.S. Elections Project” цахим хуудасны тооцоогоор, энэ удаагийн сонгуульд 150 сая иргэн буюу санал өгөх эрхтэй нийт сонгогчдын 65 хувь нь саналаа өгч магадгүй байгаа нь 1908 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт ажээ. 

Холбоотой мэдээ