Тариаланч залуучууд Японд мэргэжлээрээ ажиллах боломж бүрджээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-10-29 08:45:20

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг, Япон улсын Шизуока муж хооронд хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт нэлээд үр дүнтэй хамтран ажиллаж байгаа.

Энэхүү ажлын хүрээнд хамтын ажиллагааны гол зорилго болсон газар тариалангийн чиглэлээр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Арвин хур” ХХК-ийг түшиглэн гурвалжин будаа тариалах ажлыг амжилттай хэрэгжүүлжээ. Мөн хамтын ажиллагааны нэг хэсэг болох тариаланч залуучуудыг Япон улсын газар тариалангийн салбарт ажиллаж, суралцах боломж бүрдсэн юм. Дээрх асуудал "Ковид-19" цар тахлаас шалтгаалан тодорхой хугацаанд саатаад байсан аж.

Энэ талаар “Сэлэнгэ аймгийн залуучууд тун удахгүй Нарита нисэх онгоцны буудалд буух болно. Тэднийг хүлээн авах нийгэмлэгийн төлөөлөгчдийг Монгол Улс руу сая үдэж гаргалаа. Тухайн ажиллагааг дэмжин ажиллаж буй Сэлэнгэ аймгийн Засаг дарга болон холбогдох хүмүүст талархал илэрхийлье” хэмээн Япон улсын Шизуока мужийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтэст зөвлөх даргаар ажилладаг Г.Эрдэнэхатан Сүгимура хэлсэн байна. 

Холбоотой мэдээ