Төв аймгийн ИТХ-ын даргаар Ц. Жамбалсүрэнг сонгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-10-29 14:18:31

Төв/МОНЦАМЭ/.Аймаг нийслэл, сум дүүргийн 2020 оны ИТХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулсан Төв аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан энэ оны 10 дугаар сарын 28-нд боллоо.

Анхдугаар хуралдаанаар аймгийн ИТХ-ын дарга болон Тэргүүлэгчдийг сонгож, хурлын байнгын хороодын бүрэлдэхүүн болон аймгийн Засаг даргын нэрийг баталлаа. Аймгийн ИТХ-ын даргаар Баянцогт сумаас сонгогдсон төлөөлөгч Ц.Жамбалсүрэнг төлөөлөгчдийн 70 хувийн саналтайгаар аймгийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгож, аймгийн ИТХ-ын тамгыг гардуулан өгөв. Харин аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр Ц.Жамбалсүрэн, С.Баярмаа, Ц.Буманбуян, Н.Мөнгөнбаяр, Д.Ганбаяр, С.Цагаанбаатар, Л.Төмөрчөдөр, Д.Баярбат, Д.Болормаа, О.Буяннэмэх, Э.Нямдорж нарыг сонголоо. Мөн аймгийн Засаг даргад Д.Мөнхбаатарын нэрийг дэвшүүлэн баталж, Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн барихаар болов.

Холбоотой мэдээ