Нүүрс тээвэрлэдэг 1800 орчим жолоочийг үзлэгт хамруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-30 14:28:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрдэнэс-Тавантолгой” ХК байгуулагдсаны 10 жилийн ой тохиолдуулан Тавантолгой Гашуунсухайтын авто замд нүүрс тээвэрлэдэг 1800 орчим жолоочийг “Төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг”-т хамрууллаа. 

Жолооч нарт лабораторийн шинжилгээ, дүрс оношилгооны шинжилгээ гээд 15 төрлийн үзлэг, эмчилгээ хийсэн. Үзлэгийг 1, 2, 3 дугаар эмнэлэг, ХӨСҮТ, СЭМҮТ, ГССҮТөв, ЭХЭМҮТ, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хан-Богд, Цогтцэций сумын эрүүл мэндийн төвийн эмч нар хийв. Мөн тус компани ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэй хамтран “Эрүүл уушгины төлөө хамтдаа” аяныг энэ сарын 18-наас эхлэн сарын хугацаанд зохион байгуулж байгаа.

Холбоотой мэдээ