Гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл дээр ажиллах мэдлэг олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-10-30 16:31:04

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас байгууллагаа сурталчлах өдөрлөгийг Сүхбаатар сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран зохион байгуулжээ.

Тус үйл ажиллагаанд Сүхбаатар сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 65 сурагч, таван багш оролцсон байна. Өдөрлөгийн хүрээнд сурагчид гал түймэр унтраах тусгай зориулалтын үндсэн албаны автомашин, аврах ажиллагааны багаж хэрэгсэл, гал сөнөөгчийн хувцас хэрэгсэлтэй танилцсан аж. Мөн энэ үеэр эрэн хайх аврах ангийн алба хаагчид аврах ажиллагааны багаж хэрэгслээр цамхагт авирах, буух дадлага сургуулийг биечлэн үзүүлсэн байна. Өдөрлөгийн хүрээнд оролцогчдод зориулан гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл сэдвээр сургалт зохион байгуулжээ. Мөн сургалтын явцад багш, сурагчдад саваа мод, орны бүтээлэг ашиглан дамнуурга хийх аргачлалыг зааж өгсөн байна.

Холбоотой мэдээ