“Nissan” компани Хятадад зөвхөн хос болон цахилгаан хөдөлгүүртэй автомашин худалдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2020-11-02 10:47:12

ТОКИО. /Nikkei/. Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan Motor” компани БНХАУ-д 2025 оноос эхлэн зөвхөн цахилгаан автомашин эсвэл хос хөдөлгүүртэй машин худалдах гэж байгаа тухай “Nikkei” сонин мэдээлжээ.


Энэ үед тус компани БНХАУ-д есөн загвараа танилцуулах бөгөөд эдгээр загварууд нь бүрэн цахилгаан эсвэл хос хөдөлгүүртэй байх аж. Энэ алхам нь Хятадын эрх баригчид 2035 он гэхэд тус улсад зарагдаж буй бүх автомашиныг байгаль орчинд ээлтэй байлгах илүү хатуу шаардлагад нийцүүлэхээр төлөвлөж байгаатай холбоотой байна.


“Nissan” компани мөн Хятадад үйлдвэрлэлийн хүчин чадлаа 30 орчим хувиар, 2 сая нэгжид хүргэж өргөжүүлэхээр төлөвлөж байна. Үүнээс гадна, Хятадад борлуулж буй цахилгаан автомашиныхаа хувийг ирэх гурван жилийн хугацаанд одоогийн 2 хувиас 23 хувь болгон нэмэгдүүлэх зорилт тавьжээ.


Холбоотой мэдээ