Коронавирусний 357 дахь тохиолдол бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2020-11-07 11:37:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад коронавирусний 357 дахь тохиолдол бүртгэгдсэнийг ЭМЯ-наас фейс хуудсаараа мэдээлжээ.


Коронавирусээр халдварласан хүмүүсээс 314 нь эдгэрсэн бол 43 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 35-ынх нь биеийн байдал хөнгөн, 7-гийнх нь хүндэвтэр, 1 нь хүнд байна.


Ташрамд дурдахад, дэлхий нийтэд коронавирус тархаж эхэлснээс хойш Монгол Улс нийт 93 мянга 39 хүний сорьцод шинжилгээ хийж, нэгдүгээр сараас хойш гадаадаас эх орондоо ирсэн 32 мянга 250 иргэнийг тусгаарласан юм. Одоогоор тусгаарлалтад 3021 иргэн байна.

Холбоотой мэдээ