“Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнд оролцогч хүүхдүүдийн чадавх сайжирсан гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-11-10 14:12:22

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Замын хөдөлгөөний хууль дүрмийг сурталчлах, замын хөдөлгөөнд зөв оролцох дадлыг багаас нь олгох зорилго бүхий “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнд дөрвөн сургуулийн 48 сурагч оролцож, тэмцээний таван төрлөөр замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээ сорьсон юм.

Тэмцээний тэргүүн байрыг "Алтан гадаст одонт" ЕБ-ын 1 дүгээр сургуулийн “Ялалт” баг, дэд байрыг Мэргэд лаборатори сургуулийн “Шүгэл хүү” баг, гутгаар байрыг ЕБ-ын 2 дугаар сургуулийн “Соёмбо” баг тус тус эзэлж, цом, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа. “Уран зохицуулагч”-аар ЕБ-ын 2-р сургуулийн 5а ангийн сурагч Г.Түвшинбаяр шалгарч, өргөмжлөл, дурсгалын зүйлийг гардан авсан байна.

Тэмцээнд оролцсоноор хүүхдүүд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийн болон анхны тусламжийн мэдлэг олж авдгаараа ач холбогдолтой бөгөөд оролцогчдын чадавхи жил ирэх тусам сайжирч, өрсөлдөөн нэмэгдэж байгааг шүүгчид хэлж байв. Тэмцээнийг аймгийн ГХУСАЗСЗ, Цагдаагийн газар, ГБХЗХГ-аас 10 сарын 6-ны өдөр зохион байгууллаа.

 

 

Холбоотой мэдээ