Онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-11-11 12:44:19

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 39-р хуралдаанаар коронавирүсний халдварын нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гурав хоног зогсоолоо.

Мөн иргэдийг бага насны хүүхдэдээ хараа хяналт сайн тавьж, онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа. Аймгийн хэмжээнд амны хаалт зүүх аяныг эрчимжүүлж төрийн байгууллагууд иргэдэд үйлчлэхдээ амны хаалт зүүх шаардлагыг тавьж ажиллахыг аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд үүрэг болголоо.

Холбоотой мэдээ