Эрээнцавын боомтыг хаана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-11 15:01:41

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Чулуунхороот сум, хойд хөршийн Борзъя тосгоныг холбодог Эрээнцавын боомтыг түр хаахаар боллоо.

Тодруулбал, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Эрээнцав хилийн боомтыг 2020 оны 11-р сарын 16-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар хаах шийдвэр гаргасан байна. Энэхүү төмөр замын боомтоор ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүн импортоор оруулж ирж байгаа бол Монгол Улсаас цайр, хар тугалгын баяжмал экспортод гаргаж байна.

Холбоотой мэдээ