Самбо бөх, Азийн наадамд орох магадлал өндөр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-05-26 10:19:43

Индонезийн Жакарта, Палембанг хотод 2018 онд болох Азийн зуны спортын 18 дугаар наадмын хөтөлбөрт самбо бөх багтсан мэдээг AIPS /Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо/-ын вэб сайтад нийтэлжээ.

Харин уг мэдээллийг Азийн олимпийн зөвлөл албан ёсоор хараахан баталгаажуулаагүй байна. Дөрвөн жил тутамд болдог тивийн наадмын хөтөлбөрт зуны олимпийн төрлийн 28 спорт бүгд байдгаас гадна олимпийн бус төрлөөс ч ордог. Тухайлбал, “Инчеон-2014” Азийн наадамд бейсбол, боулинг, каратэ, кабадди, крикет, сепак-такрау, сквош, үшү орсон юм. Харин “Жакарта-2018”-д самбо, кураш, жиү жицү зэрэг спортын шинэ төрөл орох боломж өндөр байгаа.

АОЗ-өөс тус наадмын спортын төрлүүдийг ОУОХ-той зөвшилцсөний эцэст ирэх 9 дүгээр сард зарлах юм. Хэрвээ Азийн наадамд самбо бөхийн төрөл багтвал энэ спортоор тив, дэлхийд өндөр амжилт үзүүлдэг Монголын тамирчид олон медаль хүртэх боломжтой.

Д.Өлзий

Холбоотой мэдээ