5000 албан хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-11-12 15:20:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Цагдаа, Дотоодын цэрэг, Дотоод хэргийн их сургуулийн сонсогчид нийт 5 мянга гаруй алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Эдгээр алба хаагчид 42 тусгаарлах байр, хяналтын 192 цэг, явган эргүүлийн 1100 чиглэл, машинт эргүүлийн 107 чиглэлд хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах, УОК,  НОК-ын шийдвэрээр хөл хорио тогтоосон бүсэд орох, гарах тээврийн хэрэгсэл, хүн, мал, амьтны хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авч ажиллаж байна. 

Түүнчлэн тусгаарлах байруудад хяналт тавих, үүссэн нөхцөл байдлын талаар ташаа мэдээлэл түгээж олон нийтийг төөрөгдүүлэх үйлдлийг таслан зогсоох, олон нийтийг эмх замбараагүй байдалд турхирах зэрэг гэмт үйлдэл гаргавал хуулийн хүрээнд шалгаж хариуцлага тооцох мөн ард иргэдэд эрүүл мэндийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэх чиглэлд хяналт тавьж байна.

Холбоотой мэдээ