Халдвартын тасгийг тусгаарлах байр болгоод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-11-17 13:16:45

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн шуурхай штабын мэдээлснээр сэжигтэй тохиолдол гарвал гэж үзэн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн 30 ортой эмнэлгийг тусгаарлах байр болгон бэлтгээд байна. Энэ сарын 16-ны өдөр Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулдаг 17 буудлын эзэнтэй гэрээ байгуулжээ. Энэ гэрээнд хэрвээ сэжигтэй тохиолдол гарсан нөхцөлд аймгийн Онцгой комисстой хамтран ажиллаж, байр, орыг чөлөөлж, тусгаарлах байр болгох талаар заасан байна. Ингэснээр Эрдэнэбулган сумын хэмжээнд нийт 17 буудлын 140 ор бэлэн байдалд байна гэсэн үг юм.

Цаашид нөхцөл байдал өөрчлөгдөж, хүндэрвэл сургуулиудын спорт заал болон цэцэрлэгийн байруудыг дайчлан тусгаарлах байр болгох ажээ. 

Холбоотой мэдээ