Өчигдөр 1683 тээврийн хэрэгсэл, 7228 зорчигч хотоос гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт тавьж байна.
Өчигдрийн байдлаар, Нийслэлийн шалган нэвтрүүлэх есөн товчоогоор нэвтэрсэн 1610, хотоос гарсан 1683 тээврийн хэрэгсэл байна. Мэргэжлийн байгууллагын 76 ажилтан, алба хаагч хот руу орж ирсэн 3479, хотоос гарсан 7228 зорчигчид эрүүл мэндийн хяналт тавин, шаардлагатай тохиолдолд заавар зөвлөгөө өгчээ.
Энэ өдөр авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтрэн
өнгөрсөн тээврийн хэрэгсэл, зорчигчдоос коронавирусний сэжигтэй тохиолдол илрээгүйг албаныхан мэдээллээ.