Төмөр замд шуурхай бүлэг ажиллаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-11-19 17:16:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын тушаалаар “УБТЗ” ХНН-ийн хүрээнд “COVID-19” халдварт өвчин үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийг ЗТХ-ийн сайд Л.Халтараар ахлуулан байгуулаад байна. 


Шуурхай бүлэг өнөөдөр 11.00 цагт хуралдаж, нөхцөл байдлыг хэлэлцэв. Сүүлийн 2 хоногт 5321 төмөр замчинд “COVID-19”-ийн шинжилгээ хийж, сэжигтэй зарим тохиолдлыг тусгаарлах арга хэмжээ авсныг танилцууллаа. 

ЗТХ-ийн сайд Л.Халтар богино хугацаанд, үр дүнтэй ажилласан шуурхай бүлгийн гишүүд, төмөр замын ажилтнуудад талархал илэрхийлээд, энэ эрчмээ алдалгүй ажиллахыг хүсэв. Мөн дараах үүрэг, даалгаврыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад  өглөө. Үүнд:

  • Сэжигтэй тохиолдлын хаягийг маш яаралтай тодорхойлж,  нэг дор байвал уг газрыг тусгаарлан халдваргүйжүүлэх, 
  • Бусад өртөө, зөрлөг, байгууллагад ажиллаж байгаа төмөр замчдыг хамгаалах хэрэгслээр сайтар хангах,
  • Зөрлөг, замын хэсгүүдэд хоол хүнсний хангалтыг шуурхай зохион байгуулах, аюулгүй байдлыг ханган, хүнсний барааны сав баглаа боодлын гадна талын ариутгал тогтмол хийх,


Сүүлийн 2 хоногт 5321 төмөр замчинд “COVID-19”-ийн шинжилгээ хийж, сэжигтэй зарим тохиолдлыг тусгаарлах арга хэмжээ авав.



  • Ээлжийн болон шуурхай ажлаар яаралтай дуудагдсан ажилтнуудын нэрс гаргаж, орон нутгийн онцгой комисс, тээврийн цагдаад даруй мэдэгдэж, түргэн шуурхай зорчих боломжийг олгох,
  • Өртөө, зөрлөг, харьяа байгууллагын шинжилгээнд хамрагдаагүй ажилтнуудыг нэгдсэн байдлаар шуурхай  хамруулах ажлыг зохион байгуулах,

Мөн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа байгууллагад болон одоо ажиллаж байгаа ажилтнуудын ажлын байрыг тогтмол ариутгаж байхыг үүрэг болгов. 

  • Өвчний голомттой газар ажиллаж байгаа болон халдвар авсан ажилтнуудын ар гэрийн нийгмийн асуудалд байгууллагууд онцгой анхаарч, бүхий л талаар туслалцаа үзүүлэх,
  • Иргэдтэй шууд харьцаж байгаа үйлчилгээний ажилтнуудыг халдвар, хамгаалалтын хувцас хэрэглэлээр хангах, хяналт тавих,
  • Зүтгүүрийн бригадын ажил, амралтын дэглэмийг сайтар сахиулан амралтын байрыг тогтмол ариутгах, бусадтай харьцаанд оруулахгүй байх арга хэмжээг авах, 
  • Улаан буудай, гурил, мах зэрэг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтэд онцгой анхаарах, 
  • Цахилгаан станцуудын нүүрсний нөөцлөлт, тээвэрлэлтийг саадгүй шуурхай зохион байгуулах,
  • Уул урхайн экспортын бүтээгдэхүүний тээвэрлэлтэд шаардлагатай вагоны хангалтыг тогтмол хийх,
  • Хэрэгжүүлж байгаа ажлын тайланг өдөр бүр гаргаж танилуулах, 
  • Халдварын болон бусад мэдээллийг зөвхөн ЭМЯ-аар дамжуулан мэдээлэх, баталгаагүй мэдээллээр олон түмнийг төөрөгдүүлэхгүй байх,
  • Шуурхай танилцуулах, шийдвэр гаргах асуудлыг цаг алдалгүй холбогдох байгууллага албан тушаалтанд мэдэгдэж байх, 
  • Шуурхай бүлгийн ажилтнууд байнгын бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгож даалгалаа.

Хуралдааны үеэр УБТЗ-ын төв эмнэлэгт шаардлагатай 2000 ширхэг түргэн оношлуурыг олгуулах талаар ЭМЯ-нд хандан шуурхай шийдвэрлэж эхлээд байна. 


Холбоотой мэдээ