Цахим залилангаас урьдчилан сэргийлэх олон улсын 7хоног үргэлжилж байна

ВИДЕО МЭДЭЭ
selenge.t@montsame.gov.mn
2020-11-20 20:10:34

Цахим залилангаас урьдчилан сэргийлэх олон улсын долоо хоног-ийг дэлхий нийтээр 11-р сарын 15-21-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. Улс орны хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлаж, цахимаар төлбөр тооцоогоо хийж буй энэ өдрүүдэд та ч бас цахим хэтэвчнийхээ аюулгүй байдалд анхаарч, эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

Цахим гэмт хэрэг үйлдэгчид цар тахлын үүсээд буй нөхцөл байдлыг ашиглан иргэдийн регистрийн дугаар, дансны болон картын дугаар, интернэт банкны нэвтрэх нэр нууц үг зэрэг нууцлалтай мэдээллийг олж авах зорилготойгоор албан ёсны, тун үнэмшилтэй харагдахуйцаар бэлтгэсэн хуурамч мэдээ мэдээлэл, хуурамч и-мэйл илгээдэг  байна. Мөн ухаалаг утсанд таны хувийн нууцлалтай мэдээллүүд маш ихээр агуулагдаж байдаг. И-мэйл хаяг, сошиал сувгууд, зураг видео, цахим банкны мэдээллүүд гээд л… Цахим гэмт хэрэгтнүүд тэдгээр мэдээллийг ашиглан таны дансан дахь мөнгөнд халдах боломжтой байдаг тул ухаалаг утсан дээрх мэдээллээ бусдад алдахаас болгоомжлоорой. Ухаалаг утсаа гээж, нууцлалтай мэдээллээ алдах эрсдэл учирсан тохиолдолд хэрхэн сэргийлэх талаар энэхүү видео зөвлөмжийг танд хүргэж байна.

Видео линк:

https://www.youtube.com/watch?v=q9Vx7AvHVKo

Холбоотой мэдээ