Халдвар судлагч эмч Б.Баасандоржоор ахлуулсан баг Дархан-Уул аймагт ажиллахаар явлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн Халдвар судлагч эмч Б.Баасандоржоор ахлуулсан мэргэжлийн баг Дархан-Уул аймагт "Ковид-19" халдварын голомтод ажиллахаар томилогджээ.
Коронавирусний халдвар нэмэгдсээр байгаа энэ үед эрүүл мэндийн байгууллагаас хүч нэмэгдүүлэн ажиллуулж байна. Өнөөдрийн байдлаар халдварын 16 тохиолдол батлагдаад байгаа голомтод ажиллахаар Хөвсгөл аймгийн мэргэжлийн баг энэ сарын 20-нд Дархан-Уул аймгийг зорилоо.