Хонин сүрэгт хувьсийн ангилалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-05-27 20:01:04

Дундговь аймгийн Сайнцагаан, Хулд сумын хонин сүрэгт хувьсийн ангилалт хийж байна. Энэ талаар аймгийн ХХАА- н газрын Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Т.Мөнхбатаас тодруулахад,хоёр сумын нийт 12 мянган хонинд хувьсийн ангилалт хийхээс өнөөдрийн байдлаар Сайнцагаан сумын 6 мянган хонинд ангилалт хийж дууссан гэлээ.

Хувьсийн ангилалт хийснээр хонин сүргээ чанаржуулан өсгөх боломж малчдад бүрдэнэ.Өөрөөр хэлбэл хонин сүргийг шилмэл болон нэг, хоёрдугаар зэрэгт ангилах бөгөөд малчид шилмэл болон нэгдүгээр зэргийн ангилалд багтсан сүргээ өсгөж, харин хоёрдугаар ангилалын сүргээ хэрэгцээндээ зориулах болон эдийн засгийн эргэлтэд оруулах байдлаар ашиглах ажээ.

Хувьсийн ангилалтыг Сайнцагаан суманд Мал үржлийн үйлчилгээний “Норчүгэнэ” хоршоо гүйцэтгэж дууссан байна. Одоо Хулд суманд “Хулд- таван эрдэнэ” ХХК гүйцэтгэж байгаа ажээ. Энэ ажилд улсын төсвийн 18 сая гаруй төгрөг зарцуулж байна. Хувьсийн ангилалтыг чанартай гүйцэтгэхийн тулд ХААИС- ын багш доктор Н. Сүхээг урьж, арга зүйн зөвлөгөө авчээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ