"Монголын нууц товчоо өрх бүрт" гэрэл зургийн уралдаан зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-11-23 14:56:48

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв номын сангаас "Монголын нууц товчоо өрх бүрт" гэрэл зургийн уралдааныг зарлажээ. 

Энэхүү уралдаанд насны ангилал байхгүй Өмнөговийн бүх иргэн оролцох боломжтой. "Монголын нууц товчоо"-г түгээн дэлгэрүүлэх, эх түүх, нүүдэлчин соёл уламжлалаа хүүхэд залуустаа хүргэх зорилготой уг уралдаан ирэх сарын нэгэн хүртэл үргэлжилнэ. Уран сэтгэмж, хүмүүст хүргэж буй санаа агуулга, зураг авалтын ур чадварыг гол шалгуур болгох аж. Харин уралдаанд мэргэжлийн гэрэл зурагчид тэмцээний оролцогчийн зүгээс бус хүмүүст гоо зүй, гоо сайхны мэдрэмж төрүүлэх зорилгоор материал ирүүлж болно. Тийм материалыг бид шүүлтэд хамааруулахгүй гэж зохион байгуулагчид хэлж байна.

Холбоотой мэдээ