Хоёр компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлах санал хүргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-11-23 16:46:44

Хэнтий /МОНЦАМЭ/ "Хөвсгөл геологи" ХХК, "Гранд очир констракшн" ХХК-ийн тендерт оролцох эрхийг хязгаарлах саналыг аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Сангийн сайдад хүргүүлэв. Цаашид ч мөн төрийн ажлыг гацааж, иргэдийг хохироож байгаа барилгын компаниудад хариуцлага тооцно гэдгээ илэрхийллээ.

Дэлгэрхаан сумын спорт заалны барилгын тендерт шалгарсан "Гранд очир констракшн" ХХК 2019 оны 11 дүгээр сарын 19-нд дуусган хүлээлгэн өгөх байсан боловч одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 65 хувьтай байгаа юм. "Хөвсгөл геологи" ХХК нь Хэрлэн сумын 200 ортой цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэсэн боловч хугацаандаа хүлээлгэн өгөөгүй, хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй, дээврээс ус нэвчиж, ангиудын ариун цэврийн өрөөнүүдээс ус алдсан, аваарын хаалгуудад давхар хаалга хийгээгүй, гал тогооны салхивч сорохгүй, гадаах талбайн тохижилт хийгээгүй зэрэг зөрчлүүд гаргасан байна.

Холбоотой мэдээ