Хөвсгөл аймагт 968 хүн гэрийн ажиглалтад байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-11-24 10:43:22

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд эрсдэлт бүс нутгаас ирсэн 968 хүн гэрийн хяналт ажиглалтад байгаа гэдгийг Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр мэдээллээ.

Энэ сарын 15-наас хойш Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ зэрэг голомттой бүс нутгаас 347, бусад аймаг сумтай нийлээд 788 иргэн Мөрөн хотод орж ирсэн байна. Дээрх иргэдэд эрүүл мэндийн байгууллагаас асуумж авч шаардлагатай иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч бүртгэлжүүлсэн байна. Гэвч зарим иргэд худлаа хаяг, буруу утасны дугаар өгсөн зөрчил илэрчээ. Иймээс иргэдийг өөрийн мэдээллээ санаатайгаар буруу өгч  хөл хорионы дэглэмийн үед  бусдын ажилд саад учруулахгүй байхыг Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр анхаарууллаа.

 


Холбоотой мэдээ