Бага гурван насны морьд уралдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-05-29 21:53:19

Говь-Алтай аймгийн Морин спорт уяачдын холбоо жил бүр хаврын морин уралдааныг зохион байгуулдаг уламжлалтай юм.

Энэ хавар дээд гурван нас буюу азарга, их нас, соёолон насны морьдын уралдааныг явуулсан бол ирэх 6 сарын нэгний өдөр доод гурван нас хязаалан, шүдлэн, дааган насны морьдын уралдааныг аймгийн наадмын уралдааны замд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Есөнбулаг сумын Уяачдын холбоотой хамтран явуулах энэ удаагийн уралдаанд тус аймгийн бүх сумдын уяачид оролцох ажээ. Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж хамгаалах хэрэгсэл, дуулга малгайг заавал өмсүүлэхийг уяачдад анхааруулсан байна.

                                                                                                                Говь-Алтай Ш.Цоодол   

Холбоотой мэдээ